Monday, January 20, 2020

2020 онд трэнд болох нүүр будалтууд



Натурал нүүр будалт

Будсан ч будаагүй мэт харагдах байдал нэлээд түгээмэл болсон бөгөөд ирэх жил энэ тренд улам бүр эрчээ авах нь ээ. Одуудтай хамтарч ажилладаг алдарт мэйк-ап артист Кристина Флахийн хэлж буйгаар хэт зузаан контур, шаазан шиг цагаан царай нь өнгөрсөн арвантай үлдэж байгаа гэнэ. Арьс болон биеийн онцлог, өвөрмөц байдалд ч эерэг хандалга гарах аж. Өөрөөр хэлбэл, 5 жилийн өмнө охид бүсгүйчүүд нүүрэн дээрх сэвх, нөсөө толбоос ичиж, өө даралт ихтэй зузаан крем хэрэглэдэг байсан бол одоо энэ бүхэн ард үлдэх нь ээ. 2020 онд гадаад үзэмжид тавигдах гол шаардлага бол өөрийн гэсэн өвөрмөц, шинэлэх төрх байх болно. Та илүү байгалийн төрхөөрөө харагдахыг чухалчлах хэрэгтэй бөгөөд арьсны суурь өнгөө нягт харагдуулахын тулд чийгшүүлэгч, хөнгөхөн өө дарагч хэрэглэх нь зүйтэй. 

Төрөлхийн мэт хөмсөг

Өөгүй төгс засалттай, тас хар өнгөтэй хөмсөгний уламжлалт тренд аль хэдийн ард үлджээ. Шинэ арванд төрөлхийн мэт, өргөн, элдэв засалтгүй хөмсөг эргэн моодонд орж байна. Хэрвээ та шингэн хөмсөгтэй бол бага зэрэг сүүдэрлэж, тодруулж болох ч хөмсгөө будахдаа хурц өнцөг, үсний мөр гаргаж болохгүй гэдгийг анхаараарай. Харин байгалиас заяасан өтгөн, хар хөмсөгтэй бол оролдох хэрэггүй.  Мексикийн алдарт зураач Фрида Калогийнх шиг хөмсөг 2020 оны гол чиг хандлагын нэг болно. Гэхдээ жүжигчин Лили Коллинс шиг төрөлхийн өргөн, өтгөн хөмсөгтэй хүмүүс цөөхөн шүү дээ. Тиймээс аль болох натурал чиг хандлагыг баримтлах хэрэгтэйг анхаарахад болно. 

Тод өнгө

2020 оны нүүр будалтын натурал чиг хандлага 80, 90-ээд оны гэрэлтсэн тод өнгийн нүдний тень болон харандааг авч үлдэх нь ээ. Ирэх жилийн гол өнгө гэж нэрлэгдээд байгаа гал улаан өнгийг нүдний будалтад аль хэдийн идэвхтэй ашиглах болсон. Зөвхөн ягаан, хүрэн улаан өнгөнүүдээс гадна өөр олон тод өнгийн хослолууд ч уг трендэд бий. Энэ нь хэдэн жилийн турш алдартай байсан неон өнгөнд баяртай гэж хэлэхэд эрт байна гэсэн үг юм.

Улаан ягаан өнгө

2018 оны хамгийн алдартай өнгө нил ягаан өнгө байсан бол 2020 онд загварын тайз болон алдартнуудын нүүр будалтад эргэн ирнэ. Улаан ягаан өнгийн тень, нүдний харандаа, уруулын будаг энэ онд голлох бөгөөд хаана ч, ямар ч үед гайхалтай сайхан харагдана. Мөн ягаан өнгөтэй хослуулсан жимсний улаан, цэнхэр тень хэрэглэх нь улам бүр нэмэгдэж байна.



Тунгалаг сормуусны будаг

Байгалиараа харагдах трендийн үргэлжлэл бол нүдийг тунгалаг харагдуулах сормуусны будаг бөгөөд энэ нь ирэх жил таны гоо сайхны бүтээгдэхүүний тоонд зайлшгүй байх зүйлийн нэг болох юм. Хэдий энгийн сормуусны будаг шиг будах боловч сормуусыг илүү дэрвийлгэж, бөөгнөрүүлэлгүй, урт болгодгоороо давуу талтай. Үүний зэрэгцээ гадаад төрхийг тань цэвэрхэн, шинэлэг, яг л будаагүй мэт харагдуулах болно. 





Primer буюу Base-ний ялгааны талаар


Будалтын хамгийн чухал зүйл бол суурь байдаг. Ихэнх охидууд маань Primer болон Base-ний талаарх ойлголт бага байдаг.Энэ удаа энэ хоёрын ялгаа мөн зөв хэрэглээний талаарх өөрийн мэдэх бяцхан зөвөлгөөгөө хүргэе.


Base эсвэл Primer-ийг тухайн хүн өөрийн сонголтоор өөрт тохирохыг хэрэглэх ба суурь арьс арчилгааны бүтээгдэхүүнээ түрхсэний дараа будалт хийхийн өмнө арьсаа будагны хороос хамгаалах, өнгөө засах жигд харагдуулах, будалтанд бэлтгэх зориулалтаар хэрэглэнэ.


Base

Нүүр будалтын суурь ба Primer-тай харьцуулбал будаг барих тал дээр арай дутмаг байдаг ба ихэвчлэн хуурай арьснд тохиромжтой байдаг. Миний анзаарснаар Азийн орнуудад суурийг base нэршлээр нэрлэдэг юм шиг санагддаг. Бас бүтэц үйлчилгээнээсээ хамааран шар, ногоон, ягаан, цагаан гэх мэт хэдэн төрлийн өнгөтэй байдаг. Ази буюу Монгол хүний арьс ихэвчлэн шаргал суурьтай байдаг тул шар өнгийн Base-ийг өдөр тутамдаа хэрэглэх нь тохиромжтой гэж мэргэжлийг хүмүүс зөвлөдөг.

Primer

Мөн л адил нүүр будах, кремээ тавихын өмнө будалтанд бэлдэж өгдөг суурь бүтээгдэхүүн юм. Үндсэн үүргээрээ Base-тэй ижил ч гэсэн үйлчилгээний хувьд ялгаатай байдаг. Primer-ийн хувьд будалтыг илүү сайн барьж өгөх, арьсыг гадны ямар нэгэн нөлөөнөөс хамгаалж таний нүүрэн дээр бүрхүүл үүсгэх ба хуурай, эмзэг, мэдрэмтгий, тослог, улаалттай, нүхжилттэй гэх мэт арьсны төрөл бүрт тусгайлан зориулагдсан байдгаараа онцлогтой. Ихэвчлэн барууны орнуудад суурь нь Primer нэршлээр нэрлэгдлэг. Та нартаа арьсны төрлөөс хамааруулан “high end” болон “drugstore” Primer-уудыг санал болгож байна.
  • Хуурай арьс- Radiance эсвэл hydrating primer илүү таний арьсийг чийгшүүлж, гэрэлтсэн харагдуулах болно.
  • Тослог арьс- oil-free гэсэн бичигтэй primer нь тосны агууламжгүй байдаг учраас нүүрний тослогыг тэнцвэржүүлж өгдөг юм.
  • Нүхжилттэй арьс- porel less, pore minimize гэсэн бичигтэй нь таний арьсны нүх сүвийг бөглөж крем түрхэхэд нүхжилтрүү орохоос хамгаална.
  • Холимог арьс- mattifying, oil-free primer-ууд илүү тохиромжтой.
  • Улайлттай арьс- ногоон өнгийн primer-ууд ихэвчлэн улаалтыг дарах үйлчилгээтэй байдаг ба anti-redness гэсэн бичигтэй байдаг.
 Бонус  мэдээлэл
Primer хэглэсэн байдлын талаарх өмнө ба дараах байдалыг бичлэгнээс үзээрэй 
Дэлхийн алдартай бүсгүйчүүдийн Vogue сэтгүүлийн гаргасан оны  шилдэгээр шалгарсан primer-уудыг доор линкээр үзнэ үү.

Төгс хэлбэртэй хөмсөгний нууц ердөө л саван   Супермодель Кара Делевинь шиг өтгөн, бүдүүн хөмсөг гоо сайхны ертөнцөд ...